Current time in Vietnam:
Mongolian

Вьетнамын визний талаархи зөвөлгөөнүүд

Вьетнам улсын аяллаар та гадны орны соёлыг мэдэрч, Сапа дахь цагаан будааны талбай, Халонг арал дээри алдартай хаднуудыг гайхан харж, танд  нэг л өөр гайхамшигтай дурсамжийг үлдээх болно. Вьетнамын замын бөглөрөлийг өөрийн биеэр мэдэрч, захуудаар зочлон наймаа хийж, гудамжны болон кафен амтат хоолнуудыг амталж үзэхэд аялал тань улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.

Гэхдээ та виз авах хэрэгтэй… гэдгээ гэнэт санана.

Та Вьетнамд очихынхоо өмнө визээ зохицуулах хэрэгтэй. Ихэнхи орны жуулчид шууд хил давж, хил дээр мөнгөө төлөөд виз авч чаддаггүй. Хилээр амархан нэвтэрч аялалаа эхлүүлэхийн өмнө та хэд хэдэн алхамыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та визээ зохицуулсан байх хэрэгтэй, гэхдээ санаа зоволтгүй , хэцүү зүйл ердөө ч байхгүй. Вьетнамын виз авч болох 3 хялбархан арга байдаг.

1. Очоод виз даруулах / Урьдчилан захиалсан виз

Та Ветнам улсын онгоцны буудал дээр ирэхээсээ өмнө визээ зохицуулья гэж бодож байвал очоод виз даруулах хөтөлбөр танд яг тохирно. Эхний алхам бол виз зөвшөөрсөн захиа хүлээн авах бөгөөд энэ захиаг цахимаар Вьетнамын цагаачлалын албанаас хүлээн авч болно. Та захиагаа ойролцоогоор 3 хоногийн дотор хүлээх авах бөгөөд захиа ирсний дараа хэвлэж бэлдэх хэрэгтэй, тэгээд очоод виз даруулахын тулд олон улсын онгоцны буудал дээр захиагаа үзүүлэхэд л хангалттай. Хэдийгээр Виз зөвшөөрсөн захиа нь албан ёсны бичиг баримт мөн боловч үүнийг авах засгийн газрын харьяа албан ёсны вебсайт гэж ерөөсөө байдаггүй. Тиймээс боломжийн үнэтэй үнэн бодит вебсайтыг олж үйлчлүүлэх нь чухал юм. Та аялалын агентд хандсанаар эсвэл өөрөө зарим нэг форумаас мэдээлэл авсанаар үнэн зөв вебсайтыг олох боломжтой. Виз зөвшөөрсөн захиа авахад ойролцоогоор $6 ам доллар зарцуулна гэж тооцоолох хэрэгтэй.

Та цахимаар маягт бөглөж явуулснаас хойш хэлэн өдрийн дотор хариу хүлээн авах болно. Хэрэв та виз зөвшөөрсөн ерөнхий захиа авахаар бүртгүүлсэн бол таны захиан дээр бусад хүмүүсийн нэрсийг хамтд нь бичсэн байх нь элбэг тохиолддог.Тиймээс хэрэв таны нэр л уг захианд байх юм бол бүх зүйл зүгээр гэсэн үг, гэхдээ бусад хүмүүс ч гэсэн тантай аяг дилхан захиа хүлээн авсан гэсэн үг юм. Хэрэв та зөвхөн өөрийн нэр бүхий виз зөвшөөрсөн захиа хүлээн авахыг хүсч байвал арай илүү төлбөр төлснөөр хувьдаа виз зөвшөөрсөн захиа хүлээн авах боломжтой.

Та онгоцны буудал дээр очоод та өөрийн пасспортын хамт виз зөвшөөрсөн захиагаа өгнө. Тэнд очоод визний хураамжийг дахин төлөх хэрэгтэй болдог. Нэг удаагийн виз $25 ам доллар , олон удаагийн виз $50 ам доллар байдаг. Төлбөрөө зөвхөн бэлэн мөнгөөр төлөх ёстой гэдгийг анхаарна уу.

Хэрэв та газраар хил нэвтрэх гэж байгаа бол очоод виз даруулах аргыг хэрэглэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

2. Цахим визийг хэрхэн мэдүүлэх вэ

Цахим виз нь газраар хил давах гэж буй жуулчдад илүү тохиромжтой байдаг ба 2017 оны 2-р сараас хэрэгжиж эхэлсэн шинэхэн арга юм. Цахим визийг Америк, Англи , Монгол гэх мэт 80 гаруй орны жуулчид 30 хүртэлхи хоногийн хугацаагаар Вьетнам улсад зочлохдоо хэрэглэж болно.

https://Evisa.immigration.gov.vn болон  https://evisa.xuatnhapcanh.gov.vn   эдгээр сайтууд нь Вьетнам улсын зсгийн газраас цахим виз олгохоор гаргасан албан ёсны вебсайт юм. Та өөрийн мэдээлллээ цахимаар оруулж US $25 ам доллар  төлөн 3-5 хоног хүлээгээд цахимаар визээ хүлээн авна.Та имейл хаягаа үнэн зөв бичсэн эсхээ сайтар шалгаарай, буруу бичсэн тохиолдолд визээ хүлээн авч чадахгүй гэдгийг анхаарна уу. Мөн та өөрийн лавлагааны дугаарыг тэмдэглэж авах хэрэгтэй ингэснээр та өөрийн визний явцыг шалгаж болох юм. Визээ хүлээн авсны дараа хэвлэж авах хэрэгтэй байдаг. Цагаачлалын албаныхан таныг хил нэвтрэхэд таны визийг шалгах тул хэвлэсэн визээ авчрахаа мартаж болохгүй шүү.

Цахим виз мэдүүлсэн хүмүүсээс зарим нэг нь таагүй дурсамжтай үлдсэн байх нь бий. Вебсайт түр хугацаанд ажиллахгүй байх, виз мэдүүлж байх явцад гацах зэрэг төвөгтэй зүйлс тохиолдоход хэн хүнгүй бухимддаг, гэхдээ та бага зэрэг тэвчээр гаргаж, тод гарсан цээж зургаа дижитал хэлбэрээр бэлдсэн байхад л цахим визийг хялбархан авч чадах болно. Таны мэдээлэл үнэн зөв эсэхийг сайтар шалгаж, үг үсгийн алдаагаа хянах нь виз авах асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй.

3. Виз авахаар Монгол улсын Улаанбаатар хотод байрлах Вьетнам улсын элчин сайдын яаманд очих

Энэ арга нь аливаа улс руу зорчих хамгийн энгийн бөгөөд уламжлалт арга юм. Та өөрийн улсдаа байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны вебсайтад хандан цахимаар виз хүсэх маягтаа бөглөх хэрэгтэй. Тэгээд та өөрийн биеэр элчин сайдын яам орж, шуудангаар, эсвэл зарим тохиолдолд имейлээр визээ хүлээн авах боломжтой. Виз авах явц нь ойролцоогоор 3-5 хоног байдаг. Гэхдээ энэ арга үнэхээр ийм энгийн юм бол яагаад хүн болгон энэ аргыг хэрэглэхгүй байна вэ? Яагад гэвэл тэ энэ арга нь арай үнэтэй тусдаг бөгөөд заавал элчин сайдын яам явах мөн визээ хүлээх зэргээс хүмүүс төвөгшөөдөг.

Та доороос Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаягийг харна уу:

  • Монгол улсад байрлах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин Сайдын Яам
  • Энх тайвны өргөн чөлөө – 47,C Шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар, Монгол улс
  • Ажлын цагаар: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Факс: (00-976 -11) 458 923
  • имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Вебсайт: http://vnembassy-ulaanbaator.mofa.gov.vn

Мэдэхэд илүүдэхгүй визгүй зорчих боломжууд

Ихэнхи улсын хүмүүс дээр дурьдсан 3 аргаар Вьетнамын виз мэдүүлж болох боловч та аль улсын иргэн гэдгээс шалтгаалан визгүй зорчих зарим боломжууд байдаг. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орны иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчиж болдог.Үүнтэй нэгэн адилаар, Итали, Франц, Спани, болон Их Британи улсын иргэд 15 хүртэлхи хоногийн хугацаанд Вьетнам улсад визгүй зорчиж болдог бол Филипин улсаас ирсэн жуулчид 21 хүртэлхи хоног Вьетнам улсад визгүй зорчиж болно. Харин Мяньмар болон Бруней улсын иргэд 14 хоног Вьетнам улсад визгүй зорчих боломжтой. Та энэхүү Вьетнам улсад визгүй зорчих улсуудын жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.

Та виз авах явцыг ядаргаатай гэж болож байж болох ч нэгэнт ч виз авах ёстой учраас эртхэн бэлдэж, аялалаа төлөвлөх нь чухал юм. Та удахгүй энэ бүх ядаргаатай мэдрэмжийг мартаж аялалын туршид харсан ,хийсэн сайн сайхан зүйлсүүдийг л санах болно.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.