Current time in Vietnam:
Mongolian

Аялалын зөвөлгөө – Вьетнам руу зорчих виз хэрхэн мэдүүлэх вэ

Хэрвээ та байдаг л нэг мэдрэмжээс илүү зүйлийг мэдрүүлэх аялалын чиглэл хайж байгаа бол Вьетнам улсын аялалыг сонирхоод үзээрэй. Та Вьетнам улсыг зорьсноор таны таамаглалаас өөр, таны мэдрэмжийг сэргээсэн аялалыг үзэж, адал явдал, амжилтыг мэдэрч гэртээ буцах болно.

Нэг улсыг 2 болгон хуваах дөхсөн аймшигт дайн өндөрлөснөөс хойш хэдэн арван жил өнгөрчээ. Орчин цагийн Вьетнам улс бол нэгдмэл, үзэсгэлэнтэй улс бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад ээлтэй улс билээ.Та онцгой газарт аялаж сайхан дурсамжтай болохоор шийдсэн цэрэг эр, бодит адал явдлыг эрэлхийлэгч залуу хүн , эсвэл түүхт газрыг сонирхож хөгжилтэйгөөр аялахаар шийдсэн гэр бүл ер нь хэн ч байсан Вьетнам улсын аялал танд таны хүссэн бүхнийг санал болгож байна. Хэдэн зууны өмнө баригдсан Буддист гандан хийд болон 21р зууны тэнгэр баганадсан өндөр барилгууд гээд хүн бүхэнд үзэж сонирож болохойц бүх зүйл энд байна.

Та юу мэдэх хэрэтэй вэ

Вьетнам улс аялагчдад зориулан маш олон зүйлсийг санал болгодог боловч аялагчид онгоцны билетээ болон буудлын өрөөгөө захиалахаасаа өмнө зарим зүйлсийг бэлтгэх нь чухал юм. Хэрэв та Вьетнам улс руу аялах гэж байгаа бол танд виз хэрэг болох бөгөөд виз авах үйл явцыг ойлгох нь таны аялалын нэгээхэн чухал хэсэг юм.

Монгол улсын пасспорттой иргэд Вьетнам улсад зорчихын тулд виз авах шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Вьетнам улсад зорчихын тулд виз авах 3 өөр арга байдаг ба арга болгон өөрийн өвөрмөц давуу тал болон шаардлагуудтай байдаг. очих газрынхаа визний шаардлага болон аялалын бичиг баримтаа хэрхэн бэлтгэхийг судлах нь чухал юм.

Арга #1 – “Очоод виз даруулах” аргаар виз мэдүүлэх

Хэрэв та Вьетнам улсад зорчих гэж байгаа бол та визээ очоод даруулж болно. Энэ арга хамгийн хялбар арга бөгөөд ялангуяа бизнес аялалаар явж байгаа эсвэл аялалын цаг нь тулсан аялагчдад нэн тохиромжтой.

Хэрэв та Вьетнам улсад очоод виз даруулах аргыг сонгох бол та гэрээсээ гарахаас өмнө урьдчилан виз зөвшөөрсөн захиаг хүлээн авсан байх ёстой гэдгийг анхаарна уу. Хэрэв танд виз зөвшөөрсөн захиа байхгүй бол таныг Вьетнам улсын онгоцны буудал дээр ирэхэд танд виз дарж өгөхгүй гэдгийг анхаарна уу. Та Вьетнам улс дахь манай агентд хандан эсвэд манай www.vietnamimmigration.com  вебсайтад хандан цахимаар мэдүүлэн виз зөвшөөрсөн захиа хүлээн авах боломжтой.

“Очоод виз даруулах” хөтөлбөр нь Вьетнам улсын цагаачлалын албанаас гаргасан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчдад виз авах хялбархан аргыг олгодог хөтөлбөр юм. Гэхдээ, хэдийгээр зорчигчид Вьетнам улсад ирснийхээ дараагаар виз даруулах боловч зорчигчид Вьетнамд ирэхээсээ өмнө цагаачлалын албанаас виз зөвшөөрсөн захиа хүлээн авсан байх ёстой.Энэ талаараа “очоод виз даруулах” хөтөлбөр хэрэгжүүлдэг бусад улс орнуудаас ялгаатай гэдгийг зорчигчид анхаарах нь зүйтэй.

Очоод виз даруулах хөтөлбөр нь олон улсын зорчигчдод онгоцны буудал дээр очоод виз даруулах боломжийг олгодог. Хэрэв та энэ боломжийг ашиглахыг хүсвэл цахимаар энэ хөтөлбөрт бүртгүүлж эсвэл аялалын агентаар дамжуулан Вьетнам улсын цагаачлалын албанаас виз зөвшөөрсөн захиа хүлээн авах хэрэгтэй.

Та захиаг хүлээж авсныхаа дараагаар пасспорт дээрээ виз даруулахын тулд уг захиаг үзүүлэх хэрэгтэй. Пасспорт дээрээ виз даруулсны дараагаар та Вьетнам дахь амралтаа эхлүүлэх боломжтой болно.

“ Очоод виз даруулах” хөтөлбөрийг сонгосноор та элчин сайдын яаманд дугаарлаж аялалдаа хугацаа алдах шаардлагагүй болох  гэх мэт маш олон давуу талуудыг эдлэх юм.Мөн та 1, 3,6 болон 12 сарын хугацаатай виз гэсэн сонголтуудаас сонгох боломжтой.

Арга #2 – Цахим виз мэдүүлэх

Цахим виз нь элчин сайдын яамнаас олгогддог уламжлалт цаасан дээр суурилсан визний оронд цахимаар олгогдох виз юм. Элчин сайлын яаманд цаасан виз мэдүүлэхийнхээ оронд аялагчид албан ёсоор E-VISA гэж нэрлэгддэг цахим визийг сонгож болох юм.

Цахим визийн хөтөлбөр нь Вьетнам улсын цагаачлалын албанаас гаргасан хөтөлбөр бөгөөд мөн хэдэн шаардлагуудтай байдаг. Та цахим визийн явцыг эхлүүлэхээсээ өмнө танд юу хэрэгтэй вэ гэдгээ урьдчилан ойлгох нь чухал юм.

Цахим виз нь цаасан дээр суурилсан визтэй адилхан Вьетнам улсын албан бичиг баримт юм. Виз мэдүүлж байх явцдаа зорчигчид зорчих гэж буй улсуудаа  сонгох боломжтой. Цахим виз авсныхаа дараагаар аялагчид Вьетнам улсад нэг удаа нэвтэрч, дээд тал нь 30 хоног үлдэж болно.

Цахим визний хөтөлбөрт зөвхөн зарим орны иргэд (Монгол улс багтсан) хамрагдах боломжтой байдаг , тиймээс танай улс уг жагсаалтад хамрагдсан эсэхийг вебсайт дээрээс шалгах нь зүйтэй юм.

Цахим виз авсныхаа дараа Вьетнамд ирж буй аялагчид Вьетнам улсын 28 боомтоос сонгон орж эсвэл гарч болдог. Энэ нь аялагчдад аялалаа төлөвлөх тааламжтай байдлыг бий болгож хамгийн төвөгтэй аялалыг ч стресс багатай амархан болгоход тань тусална.

Цахим визний хөтөлбөр нь хамгийн таатай нөхцөлтэй  гэх мэт хэд хэдэн давуу талтай. Онгоцны буудал дээр очиж материал бүрэн эсэхдээ санаа зовж, виз авахаа хүлээхийн оронд та цахим визтэй учраас чөлөөтэй амраад байх боломжтой.Та Вьетнам улсын онгоцны буудал дээр ирээд аяллалын бичиг баримтаа ухаж цаг үрэхийн оронд аялалаа шууд эхлүүлэх боломжтой.

Арга #3 – Монгол улсын Улаанбаатар хотод байрлах элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх

3 дахь буюу хамгийн сүүлчийн ВЬетнамын виз авах арга бол Монгол улсын Улаанбаатар хотод байрлах элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх. Хэрэв та элчин сайдын яамтай ойрхон амьдардаг бол энэ сайн арга байх боломтжой, тиймээс та аялалаа төлөвлөхийн өмнө элчин сайдын яамны байрлалыг нэг шалгаараай.

Та элчин сайдын яам явахаасаа өмнө өөрт хэрэгтэй бүх бичиг баримтаа бэлдсэн эсэхийг нэг шалгаарай. Ингэснээр та виз татгалзахаас сэргийлж цаг хожих боломжтой.

Та элчин сайдын яаманд ирээд виз мэдүүлэх хуудсаа бусад хэрэгтэй бичиг баримтын хамт элчинд өгөх хэрэгтэй болно. Элчин сайдын яамны ажилчид танд ямар бичиг бхримт хэрэг болох талаар болон виз зөвшөөрсөн хариуг хэзээ авч болох талаар зөвлөх болно.

Мөн та визний хураамж төлж магадгүй тул гэртээ харихаасаа өмнө визний хураамжаа бэлдсэн эсэхээ шалгаарай. Та хангалттай мөнгө авчраагүйгээсээ болж визний хугацаа хойшлогдохыг хүсэхгүй нь лавтай.

Та визээ аль ч аргаар авсан байсан Вьетнам улс руу аялах  аялал тань зугаатай дурсамж байх болно. Та том хотын шуугиан соёлыг сонирхдогч  бай жижиг тосгоны нам гүм байдалд дуртай байсан ч та энэ бүхнийг Вьетнам улсаас олох боломжтой. Та одоо визээ хэрхэн авахаа мэдсэн болохоор , аялалынхаа адал явдлыг төлөвлөх боломжтой боллоо.

Та доорхи Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаяг утсыг ашиглан холбоо бариж виз мэдүүлэх боломжтой:

  • Хаяг: Энх тайвны өргөн чөлөө – 47,шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар Монгол улс
  • Утас:  (976-11) 458917
  • Факс: (976-11) 458923
  • Ердийн үед: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Яаралтай үед: (976-11) 454632 эсвэл(976) 95668699 (ажлын бус цагаар)
  • Имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Веб сайт: https://vnembassy-ulaanbaatar.mofa.gov.vn/
YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.