Current time in Vietnam:
Mongolian

Вьетнамын виз авах 3 боломжийн арга

Виз бол гадаад руу аялж байгаа жуулчин болгоны хувьд чухал элементүүдийн нэг юм. Улс орон болгон виз дарж өгөх өөр өөрийн гэсэн аргуудтай байдаг, Вьетнам улс ч гэсэн тэдний нэгэн айдлаар өөрийн гэсэн аргуудтай. Вьетнам улсын виз олгох арга нь таны өмнө нь виз авч байсан улс орнуудаас эрс өөр байж магадгүй юм, гэхдээ эцсийн эцэст бүгд адилхан виз олгодог.

Эхний сонголт – Монгол улсын Улаанбаатар хотод байрлах Вьетнам улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, Энэ үйл явц нь агшин зуурын зүйл биш тул танд урьдчилан төлөвлөх цаг хугацаа хэрэгтэй болно. Та бага зэрэг хүлээх хэрэгтэй учир нь хүлээлгийн хугацаа гэж байдаг.  Энэ аргын хувьд та дөрвөн төрлийн бичиг баримт бэлдэж Элчин сайдын яаманд биечлэн очиж материалаа өгөх хэрэгтэй эсвэл шуудангаар материалаа хүргүүлэх ёстой.

  1. Эхний материал бол таны бүрэн бөглөсөн виз мэдүүлэх хуудас та уг хуудсыг Вьетнам улсын элчин сайдын яамны цахим хуудаснаас татаж авах боломжтой. Энэхүү хуудсаа цахимаар бөглөөд хэвлэж гаргасныхаа дараа гарын үсгээ зурах шаардлагатай. Энэхүү цахим виз мэдүүлэх хуудас нь маш олон асуулттай бөгөөд хугацаатай байдаг тиймээс уг хуудсыг бөглөж байхдаа ямар нэгэн саад болох зүйлгүйгээр 15 минут зориулна гэж тооцолох нь зүйтэй юм.
  2. Цээж зураг хэрэгтэй бөгөөд та дээр дурдсан маягтад зургаа наах хэрэгтэй.
  3. 3 дахь материал бол таны гадаад пасспорт эх хувиараа, таны гадаад пасспорт Вьетнам руу хөдлөхөөс эхлэн дор хаяж 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Энэ үед та визний хураамжаа төлөх бөгөөд та бэлэн мөнгө ,чек эсвэл карт хэрэглэж болно. Та өөрийн биеэр очсон тохиолдолд л карт хэрэглэх боломжтой гэдгийг анхаарна уу.
  1. Хамгийн сүүлчийн танд хэрэг болох материал бол урьдчилан бэлдэж төлбөр төлсөн буцаах дугтуй. Хэрэв та өөрийн биеэр виз мэдүүлж байгаа бол энэхүү алхамыг алгасаж болно учир нь энэ дугтуйгаар таны бичиг баримтыг буцааж танд явуулахад ашиглах юм.

Та доороос Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаягийг харна уу:

  • Монгол улсад байрлах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин Сайдын Яам
  • Энх тайвны өргөн чөлөө – 47, C Шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар, Монгол улс
  • Ажлын цагаар: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Факс: (00-976 -11) 458 923
  • Имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Вебсайт: http://vnembassy-ulaanbaator.mofa.gov.vn

Хэрэв энэ арга танд төвөгтэй санагдаж байвал эсвэл танд цаг зав байхгүй багаа бол 2 дахь аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Вьетнамын цагаачлалын алба

Вьетнам улсын цагаачлалын албанаас 30 хоногийн хугацаатай 1 удаагийн Вьетнамын визний цахим мэдүүлгийг хүлээн авдаг болсон. 30 хоног нь ихэнхи жуулчдын хувьд хангалттай хугацаа байдаг. Таны пасспортны зураг болон таны пасспорт эх хувиараа байхад л хангалттай. Тэгээд та цахим визээ хэвлэж аваад хэрэглэж болно, энэ бол маш олон хүнд хэрэгтэй хялбар олгогддог албан бичиг баримт юм.

Очоод виз мэдүүлэх

3 дахь буюу хамгийн сүүлчийн арга бол Вьетнам улсад очоод виз даруулах, та Вьетнам улсад очих хүртлээ хүлээж байгаад Вьетнамын виз даруулж болно гэсэн үг юм. Хэт их баярлахаасаа өмнө та очоод виз даруулахын тулд эхлээд виз зөвшөөрсөн захиа хүлээн авах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Та аялалд гарахаасаа хэдэн долоо хоногийн өмнө виз зөвшөөрсөн захиа авахаар бүртгүүлээд аялалдаа гарахаасаа өмнө захиагаа хүлээн авах хэрэгтэй. Онгоцон дотор таны захиаг шалгаж магадгүй бөгөөд олон улсын онгоцны буудал дээр таны виз зөвшөөрсөн захиаг шалгаж байж танд Вьетнамын виз дарж , таныг хилээр нэвтрүүлэх болно.

Хэрэв танд олон удаагийн виз хэрэгтэй бол энэ арга танд тохирох бөгөөд 1-12 сарын хугацаатай виз хүсэх боломжтой байдаг. Интернет болон компьютерийн мэдлэггүй хүмүүс энэ аргыг хэрэглэж болох боловч уг аргыг зөвхөн онгоцоор нисэж Вьетнамд ирж багаа жуулчид ашиглах боломжтой.

Аль ч аргаар виз авсан бай доорхи гурван зүйлсийг санаж явах нь зүйтэй:

  1. Гурван аргын аль нь ч байсан сайтар төлөвлөх хэрэгтэй. Визгүй бол та хил нэвтэрч чадахгүй гэдгийг санаарай.
  2. Таны сүүлийн үед авхуулсан цээж зураг хэрэгтэй. Файлаар болон хэвлэсэн хэлбэрээр байлгаж байхад илүүдэхгүй.
  3. Хүчинтэй гадаад пасспорт—таныг Вьетнам улсаас гарсны дараа дор хаяж 1 сарын хугацаанд хүчинтэй байх шаардлагатай.

Эртнээс төлөвлөх нь амжилттайгаар, стрессгүй аялахын үндэс болдог гэдгийг ямагт санаж явах нь зүйтэй. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн зөв аргыг сонгож виз мэдүүлснээр та үзэсгэлэнт Вьетнам улсыг тун удахгүй зорих болно.

YOU MIGHT BE INTERESTED

Пасспортны зурагны зааварчилгаа

Аялалын виз (DL ангилал) – Вьетнам улсад аялалын зорилгоор зорчиж буй зорчигчдод зориулан олгодог. Аялалын визний (DL ангилал) хугацаа 3 сараас ихгүй байдаг. Бизнес виз (DN ангилал) – Вьетнам улсад …

–Нэг удаа орох эрхтэй виз нь визнийхээ хугацаанд зөвхөн нэг удаа Вьетнам улс руу орж гарах эрхтэй байдаг.Таны визний хугацаа дуусаагүй боловч та Вьетнам улсаас гарсан л бол таны виз …

Вьетнам улс руу аялалаар явахдаа виз зөвшөөрсөн захиаг урьдчилан авах хэрэгтэй байдаг. Хэрвээ та виз зөвшөөрсөн захиатай бол Вьетнам улсын олон улсын онгоцны буудал дээр ирмэгцээ онгоцны буудал болгонд байрлах …

Вьетнамд ирээд виз авах нь маш амархан боловч зөв матерулаадаа урьдчилан бэлтгэсэн байх нь чухал билээ. Танд хэрэг болох 3 материал бол: Таны пасспорт эх хувиараа. Виз зөвшөөрсөн захиа. Болон …

Вьетнам улсын цаггаачлалын албанаас Вьетнам улсыг зорьж буй гадныханд зориулж хэд хэдэн төрлийн виз санал болгодог бөгөөд очоод виз даруулах нь тэдгээрийн нэг юм.

Маш олон улсууд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим бичиг баримтыг хэрэглэдэг болсон бөгөөд олон улстай мөр зэрэгцэн Вьетнам улс ч гэсэн энэ үйлчилгээнд нэгдсэн билээ. Вьетнам улсын цахим виз …

Та виз мэдүүлэхдээ бөглөсөн таны имейл хаягаар тань таны виз зөвшөөрсөн захиа очих болно. Та виз зөвшөөрсөн захиагаа хэвлэж бэлтгэх ёстойгоо мартаж болохгүй шүү, цагаачлалын албаны ажилтан виз зөвшөөрсөн захиаг …

Тийм ээ, Монгол улсын иргэд Вьетнам улсад зорчиход виз авах шаадлагатай байдаг.

Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.