Current time in Vietnam:
Mongolian

Вьетнам улсын цахим виз гэж юу вэ

Маш олон улсууд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим бичиг баримтыг хэрэглэдэг болсон бөгөөд олон улстай мөр зэрэгцэн Вьетнам улс ч гэсэн энэ үйлчилгээнд нэгдсэн билээ. Вьетнам улсын цахим виз гэдэг нь энэхүү үзэсгэлэнт улсад зорчих гэсэн зорчигчдод зориулж Вьетнам улсын элчин сайдын яамдуудаас олгодог бичиг баримт юм. Цахим визийг элчин сайдын яамдууд руу очилгүйгээр цахимаар мэдүүлэх боломжтой.

Энэхүү албан ёсны цахим баримт нь Вьетнам улсын цагаачлалын албанаас цахимаар олгогддог.Энэхүү баримтыг ашиглан зорчигчид Вьетнам улсад нэг удаагийн оролтоор 30 хоногийн туршид аялах боломжтой.

Боломжтой улсууд

Доорхи улсуудын иргэд Вьетнамын цахим визийн хөтөлбөрт хамрагдах боломжтой:

Andorra
Argentina
Armenia
Australia
Austria
Azerbaijan
Belarus
Belgium
Bosnia and Herzegovina
Brazil
Brunei Darussalam
Bulgaria
Canada
Chile
Colombia
Croatia
Cuba
Cyprus
Czech Republic
Estonia
Fiji
Georgia
Greece
Hong Kong
Hungary
Iceland
India
Ireland
Kazakhstan
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Macao
Macedonia
Malta
Marshall Islands
Mexico
Micronesia
Moldova
Monaco
Mongolia
Myanmar
Nauru
Netherlands
New Zealand
Palau
Panama
Papua New Guinea
Peru
Philippines
Poland
Portugal
Qatar
Romania
Russia
Samoa
San Marino
Serbia
Slovakia
Slovenia
Solomon Islands
Switzerland
East Timor
United Arab Emirates
United States
Uruguay
Vanuatu
Venezuela
Montenegro

* Пасспортын дугаар нь“E”үсгээр эхэлсэн пасспорттой Хятад улсын иргэд Вьетнам улсын цахим виз авах БОЛОМЖГҮЙ гэдгийг анхаарна уу. Харин Хятад улсын иргэн “G” үсгээр эхэлсэн пасспорттой бол цахим виз авах боломжтой.

Орж болох боомтууд

Цахим визтэй зорчигчид Вьетнам улсын олон боомтуудаар орж гарах эрхтэй байдаг. Доор дурьдсан олон улсын 28 боомттой танилцана уу:

Олон улсын онгоцны буудлууд

  1. Ханой хотод байрлах Noi Bai олон улсын онгоцны буудал
  2. Хо Чи Мин хотод байрлах Tan Son Nhat олон улсын онгоцны буудал
  3. Нха Транг хотод байрлах Cam Ranh олон улсын онгоцны буудал
  4. Да Нанг хотод байрлах Da Nang олон улсын онгоцны буудал
  5. Хай Пхонг хотод байрлах Cat Bi олон улсын онгоцны буудал
  6. Can Tho хотод байрлах Can Tho олон улсын онгоцны буудал
  7. Phu Quoc аралд байрлах Phu Quoc олон улсын онгоцны буудал
  8. Hue хотод байрлах Phu Bai олон улсын онгоцны буудал

Хилийн боомт

  1. Quang Ninh мужид байрлах Mong Cai хилийн боомт (Хятад улстай хиллэнэ)
  2. Lang Son мужид байрлах Huu Nghi эсвэл Нөхөрлөл хилийн боомт (Хятад улстай хиллэнэ)
  3. Lao Cai мужид байрлах Lao Cai хилийн боомт(Хятад улстай хиллэнэ)
  4. Nghe An мужид байрлах Nam Can хилийн боомт(Лаос улстай хиллэнэ)
  5. Ha Tinh мужид байрлах Cau Treo хийлийн боомт (Лаос улстай хиллэнэ)
  6. Quang Binh мужид байрлах Cha Lo хилийн боомт (Лаос улстай хиллэнэ)
  7. Quang Binh мужид байрлах Lao Bao хилийн боомт ((Лаос улстай хиллэнэ)
  8. Kon Tum мужид байрлах Bo Y  хилийн боомт(Лаос болон Камбож улстай хиллэнэ)
  9. Tay Ninh мужид байрлах Moc Bai хилийн боомт(Камбож улстай хиллэнэ)
  10. Tay Ninh мужид байрлах Xa Mat хилийн боомт (Камбож улстай хиллэнэ)
  11. An Giang мужид байрлах Tinh Bien хилийн боомт (Камбож улстай хиллэнэ)
  12. An Giang мужид байрлах Song Tien хилийн боомт (Камбож улстай хиллэнэ)
  13. Kien Giang мужид байрлах Ha Tien хилийн боомт (Камбож улстай хиллэнэ)

Далайн боомтууд

  1. Quang Ninh мужид байрлах Hon Gai далайн боомт
  2. Hai Phong мужид байрлах Hai Phong далайн боомт
  3. Nha Trang хотын Nha Trang  далайн боомт(Khanh Hoa муж)
  4. Da Nang хотын Da Nang далайн боомт
  5. Quy Nhon хотын Quy Nhon далайн боомт (Binh Dinh муж)
  6. Vung Tau хотын Vung Tau далайн боомт (Ba Ria Vung Tau муж)
  7. Хо Чи Мин хотын Хо Чи Мин далайн боомт

Цахим виз мэдүүлэхийн тулд танд юу хэрэгтэй вэ:

  1. Виз мэдүүлэгчид бүгд Вьетнам улсаас өөр бусад оронд амьдардаг  байх ёстой.
  2. Вьетнам улсад орж ирснээс хойш дор хаяж 6 сарын хүчинтэй хугацаатай гадаад пасспорттой байх ёстой.
  3. Цахим визээ хүлээн авах, визний тухай холбогдох зорилгоор и-мейл хаягтай байх ёстой.
  4. Цахим хуудсыг бөглөхийн тулд таны цээж зураг болон пасспортны хуулга хэрэгтэй.
  • Бид таны хувийн мэдээллийг хүндэтгэнэ.
  • Бид таны зураг болон пасспортны хуулгыг бусдад өгөхгүй, худалдахгүй.
  • Бид бусдын зураг болон пасспортны хуулгыг хэзээ ч маркетингийн болон сурталчилгааны зорилгоор ашигладаггүй.

Вьетнам улсын цахим визийг хэрхэн тодорхойлох вэ

Доор байгаа загварыг харна уу.

Вьетнам улсын цахим визний загвар

 

Цахим виз сонгохын давуу талууд

– Вьетнам улсын цагаачлалын албанаас Вьетнам улсад ирж буй зорчигчдод зориулан Вьетнам улсад орж ирэх явцыг хялбарчлах үүднээс энэхүү албан ёсны цахимаар мэдүүлж болох цахим баримт бичгийг санал болгож байна.

– Вьетнам улсад орж ирээд виз авахаас давуу тал  нь гэвэл, цахим виз авснаар та ямар нэгэн зөвшөөрсөн захиа хүлээн авах шаардлагагүй бөгөөд  мэдээж  та газардсаныхаа дараа виз авах гэж дараалж зогсох шаардлагагүй

– Вьетнам улсад орж ирснийхээ дараа виз даруулах нь зөвхөн онгоцоор явж буй олон улсын онгоцны буудал дээр ирж буй зорчигчдод зориулсан бол, Вьетнамын цахим виз нь онгоцны буудал хилийн боомт болон далайн боомтд хэрэглэгдэнэ.  Цахим визийг Вьетнам улсад газраар, онгоцоор болон усан онгоцоор ирж буй хүн бүхэн хэрэглэх боломжтой.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.