Вьетнам улс руу аялалаар явахдаа виз зөвшөөрсөн захиаг урьдчилан авах хэрэгтэй байдаг. Хэрвээ та виз зөвшөөрсөн захиатай бол Вьетнам улсын олон улсын онгоцны буудал дээр ирмэгцээ онгоцны буудал болгонд байрлах виз олгох ширээ рүү очих хэрэгтэй.
Ихэнхи тохиолдолд виз олгох оффис нь пасспорт шалгах төвийн урд байралдаг. Хүмүүст олоход амар байх үүднээс англи хэл дээр таних тэмдэгтүүдийг байрлуулсан байдаг. Ялгаатай зүйл нь гэвэл онгоцны буудлууд дээр өөр өөр үгээр “Landing Visa”, “Visa Issuing Office” эсвэл“Visa on Arrival” гэж нэрэлсэн байдаг бөгөөд Cam Ranh олон улсын онгоцны буудал дээр цагаачлалын албыг олж очиход хангалттай.
Доорхи зургуудыг харна уу:
“Visa On Arrival” оффис хуучин терминал дээр – Noi Bai олон улсын онгоцны буудал (Ханой хотод)
“Visa On Arrival” оффис шинэ терминал дээр – Noi Bai олон улсын онгоцны буудал (Ханой хотод)
Tan Son Nhat олон улсын онгоцны буудал дээр(Хо Чи Мин хотод), Та “Landing Visa”гэж нэрлэгддэг оффис дээр очих хэрэгтэй
Da Nang олон улсын онгоцны буудал дээр (Да Нан хотод), Та “Visa Issuing Office” гэж нэрлэгддэг оффис дээр очих хэрэгтэй
Cam Ranh олон улсын онгоцны буудал дээр (На Тран хотод), цагаачлалын албаны оффис (Immigration office)таны визаг олгох болно
Санамж: Таны пасспортод дор хаяж 2 хоосон хуудас үлдсэн байх ёстой бөгөөд энэ нь виз болон орсон/ гарсан тамга даруулахад хэрэгтэй.