Current time in Vietnam:
Mongolian

Вьетнам: Боломжийн үнэтэй, танд таалагдах газар

Вьетнам улс руу жилийн аль ч сард аялсан тохиромжтой боловч 7 болон 8р сард жуулчдын тоо эрс нэмэгдэж зочид буудлууд хатуу нөхцөлтэйгөөр 50% илүү өндөр үнээр захиалагддаг.Та Вьетнам руу нисэх онгоцны билетийг боломжийн үнээр авч чадна. Яг одоогийн байдлаар та Улаанбаатараас Хо Чи мин хот хүртэл дурын тэргүүлэх авиа компаний билет сонгоход $700 с бага үнээр билет авах боломжтой.

Вьетнамд ирээд та агааржуулагчтай вагоноор хот хооронд зорчих боломжтой.Мэдээж нислэг бол илүү хурдан байх бөгөөд ихэвчлэн $100 доллараас бага үнээр авах боломжтой байдаг заримдаа урьдчилан захиалга хийвэл бүүр хямдхан билет олдох нь ч байдаг.Урт болон богино замын аялалд аялалын автобусны буудлуудаар тухтай, боломжийн үнэтэй орон нутгийн автобусны билетүүдийг зардаг. Хот дотроо бол такси хямдхан бас тухтай байдаг.Эсвэл бусад олон жуулчдын адилаар та машин жолоочтой нь хөлслөөд аялсан ч болно.

Та хоногийн USD $50–80 хооронд тав тухтай буудал захиалах боломжтой. Бараг буудал болгон үнэгүй Wi-Fi тай байдаг. Маш олон спа $20 доллар ба түүнээс доогуур үнээр массаж санал болгодог. Вьетнамд ресторанд хоолонд ороход дунджаар $10 байдаг бол та түүнээс хямдхан по шөл банх ми зэрэг хоолыг жижиг гуанзнуудаас зооглох боломжтой.

Таны сэтгэл хөдөлж байна уу?Үзэж харах зүйл ихтэй, адал явдлаар дүүрэн гайхамшигт хот таныг хүлээж байна.

Та бараг л Сайгон эсвэл Хо Чи Мин хотод эхлээд ирэх нь тодорхой. Энд та алдарт Бен Танх захаар зочлох боломжтой. Та зах руу явахынхаа өмнө буудлын ажилчдаас авах гэж байгаа зүйлийнхээ үнийг асууж барагцааг нь мэдэж аваарай, ингэснээр хайж байсан зүйлээ зөв үнэ хэлж наймаалцаж авч чадах  юм. Вьетнам улсын нийслэл Ханой хот бол бас нэгэн алдартай хот бөгөөд хуучны барилга ихтэй музей болон сүм хийдээрээ жуулчдыг татдаг. Ханой хотын баруун өмнөд хэсэг нь байрлах Cuc Phuong үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсоноор та сармагчин суусар ирвэс харах боломжтой.

Пхонг Нха-Ке Банг үндэсний паркд байрлах дэлхийд хамгийн томд тооцогдох гайхамшигт Сон Дунг аралаар зочилж болохоос гадна түүхийн дурсгалт газар Хой Анын гудамжаар голын эрэг дагуу алхаж кофе шопд тухлахаас гадна оёплын газруудыг сонирхох боломжтой.

Мөн түүнчлэн Мекон Делта гийн завин аялал ба завин дээрхи захыг нэг сонирхоод үзээрэй. Гоёмсог загвартай сүм хийдийн барилгуудыг хараад та бишрэх болно. Хэрэв та далайн гүнд шумбахыг хүсч байгаа бол На Траны эргийг зориорой, мөн Муон Хоа тосгонд байрлах цагаан будааны талбайг орхигдуулсны хэрэггүй гэж зөвлөе. Бид таны сонирхол болон төсөвт тань тохируулан илүү олон сонирхолтой зөвөлгөөнүүдийг өгөх боломжтой.

Бид танд Вьетнамын виз авахад тань туслая

Вьетнамд зорчиход танд юу шаардлагатай вэ? Нэгдүгээрт, та вакцин хийлгэх шаардлагагүй. Танд юу хэрэгтэй вэ гэхээр дор хаяж 6 сарын хүчинтэй хугацаатай, дор хаяж  визээ даруулах 1 хоосон хуудастай таны гадаад пасспорт. Дээрээс нь танд виз хэрэгтэй.

Вьетнам улс нь зарим агентуудаар (тэдгээр зөвшөөрөгдсөн агентуудын нэг нь манай агент юм) дамжуулан очоод виз авах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь таныг элчин сайдын яам руу явуулахгүйгээр визний асуудлыг тань шийдэж өгнө. Та ямарч бичиг баримт явуулахгүйгээр 1 сар 3 сар 6 сар 12 сарын хугацаатай нэг удаагийн эсвэл олон удаагийн орж гарах эрх  бүхий виз мэдүүлэх боломжтой. Энэхүү хялбархан арга нь таны мэдэх, таны хэрэглэдэг төлбөрийн системийн тусламжтайгаар цахим анкет бөглөөд хэрэгждэг бөгөөд боломжийн үйлчилгээний хөлстэй . Таны виз зөвшөөрсөн захиа 2-3 ажлын өдрийн дотор таны имейл хаяг руу очих болно (эсвэл илүү хурдан үйлчилгээг бас сонгох боломжтой). Та олон улсын онгоцны буудал дээр очоод визээ даруулна.Та 2 хувь цээж зураг, гарах орох хуудас (NA1 маягт) болон онгоцны буудал дээр даруулах визний хураамжаа авчрах хэрэгтэй. Энэ арга нь таны хэрэгцээнд бүрэн нийцэж байгаа эсэхийг бид танд нягталж өгөх боломжтой.

Сайхан мэдээ, Монгол улсын иргэл болон бусад сонгогдсон 45 улсын иргэд цахимаар e-visa (30 хоногийн , нэг удаагийн оролттой) цахим визийг Вьетнамын засгийн газрын https://evisa.immigration.gov.vn вебсайтаар дамжуулан нэг удаагийн 30 хонгогийн хугацаатай цахим визийг мэдүүлэх боломжтой боллоо. Ихэвчлэн,  та цахим визэнд бүртгүүлж мөнгө төлснөөс хойш ажлын 3 хоногийн хугацаанд таны виз бэлэн болдог. Та визээ хэвлээд Вьетнамд очоод онгоцны буудал дээр үзүүлэхэд хангалттай.Бид танд таны цахим визний явцыг хянаж энэ арга нь таны хэрэгцээнд бүрэн нийцэх арга эсэхийг нягталж өгөх боломжтой.

Засгийн газрын вебсайтад Цахим визний төлбөр ($25) бөгөөд хэрвээ таны виз татгазсан хариу авбал уг төлбөр нь буцаан олгогдохгүй. Гэвч танд манай вебсайт 100% сэтгэл ханамжтайгаар визээ авах эсвэл мөнгөө буцаан авах боломжийг  олгож байна. www.vietnamimmigration.com  арай өндөр үнээр ( $40с эхэлнэ)гэхдээ баталгаатайгаар мөнгөө буцаан авах боломжтой.

Та пасспортныхоо зургийг (таны хувийн мэдээлэл бүхий хуудас) болон өөрийн цээж зургаа виз мэдүүлэх хуудас руу оруулах шаардлагатай.

Цахим виз нь 30 хоногийн хугацаатай нэг удаа зорчих эрхтэй гэдгийг анхаарна уу, хэрэв та Вьетнам улсыг 30 хоногоос илүү хугацаатайгаар зорьж байгаа эсвэл танд олон удаа орж гарах эрх бүхий из хэрэгтэй бол 2 эсвэл 3 дахь сонголтын аль нэгийг сонгоно уу.

Вьетнам улс жуулчдыг хүлээж авахдаа таатай ханддаг учраас танд виз олгохдоо баяртай байх болно. Манай үйлчилгээ -Вьетнамд газар дээр нь байрлаж байгаа учраас таныг виз авах явцад харамгүй зөвөлгөө өгч туслах болно. Бид танд визнийхээ явцыг хянах боломжийг олгож байнага мэдээллээр хангах болно. Тиймээс, бидний үйлчилгээг сонгож визээ манайхаар дамжуулан мэдүүлэхийг урьж байна. Бид таны хүлээлтийг давсан маш сайн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн байна.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.