Current time in Vietnam:
Mongolian

Цахимаар хялбархан аргаар Вьетнамын виз мэдүүлцгээе

Та Вьетнам улсын аялалдаа бэлдэж байна уу. Та Сапагийн цагаан будааны талбай, Халонг эргийн цамхагийн зургийг харж Вьетнам руу аялахсан гэж мөрөөдөн сууна уу. Эсвэл Вьетнамын гудамжаар мотоциклтой давхин гудамжинд зарагдах амтат хоолнуудыг зооглоно гэж төсөөлөн сууна уу? Танд (Вьетнам загварын амтат талх) бан ми болон Вьетнам по шөл (Вьетнам гоймонтой шөл) бараг амтагдаж байна уу.

Гэтэл танд виз хэрэгтэй гэдгээ гэнэт санаад та санаа зовж эхэлдэг.

Маш олон орны жуулчдын хувьд Вьетнамын виз авах үйл явц нь онгоцны буудал дээр очоод мөнгөө төлөөд виз авчихдаг амархан явц биш байдаг. Гэхдээ та хэдхэн алхамыг зөв хийгээд Вьетнам улсад хялбархан нэвтэрч сайхан зүйлсийг харж, үнэрлэж, амталж ,мэдрэх боломжтой болно.

Вьетнамын визийг авах 3 арга байдаг ба эдгээр нь тус бүр өөрийн давуу тал болоод шаардлагатай.Та өөр ямар нэгэн зүйл хийж эхлэхийнхээ өмнө очих газрынхаа визний шаардлагуудыг судалж хэрэгтэй бичиг баримтаа хэрхэн бэлтгэх талаар мэдэж авах нь чухал байдаг.

Сонголт 1: “Очоод виз даруулах”  хөтөлбөрт хамрагдан виз мэдүүлэх) / Урьччилан захиалсан виз

Та Вьетнам улсад очоод виз даруулахын тулд эхлээд виз зөвшөөрсөн захиа хүлээн авсан байх шаардлагатай. Энэхүү захиа Вьетнам улсын цагаачлалын албанаас олгогддог бөгөөд уг захиаг авснаар та олон улсын онгоцны буудал дээр очоод виз даруулах боломжтой болох юм. Харамсалтай нь засгийн газраас уг захиаг өгдөг өөрийн вебсайт гэж байдаггүй боловч энэ захиаг авч өгөх үйлчилгээг үзүүлдэг маш олон компаниуд ойролцоогоор $8 ханштайгаар уг үйлчилгээг үзүүлдэг. Маш олон вебсайтууд байдаг бөгөөд зарим нь хуурамч вебсайт байдаг, гэхдээ та жуулчдын форумаар хайлт хийвэл жуулчид дөнгөж саяхан амжилттайгаар хэрэглэж визээ авсан сайтаа санал болгон бичсэн байдаг. The Lonely Planet ын зааварчилгаанд Vietnam Visa Choice болон Vietnam Visa Center-г хэрэглэхийг зөвөлсөн байдаг. Маш олон ижил төстэй нэртэй вебсайтууд болон компаниуд байдаг тул хэрэглэхийнхээ өмнө вебсайтаа сайтар шалгаарай.

Та ямар нэгэн агентийн веб хуудаст бүртгүүлж маягтыг бөглөснөөс хойш  өөрийн имейл хаягаараа 2-3 өдрийн дотор виз зөвшөөрсөн захиа хүлээн авах болно.Таны нэрнээс гадна өөр хүмүүсийн нэрсийг виз зөвшөөрсөн захиан дээр давхар бичсэн байх тохиолдол бий гэхдээ энэ нь таныг Вьетнам руу ороход ямар нэгэн төвөг болохгүй.

Та виз зөвшөөрсөн захиагаа хүлээн авсан бол аялалдаа гарч болно гэсэн үг. Та Вьетнамд очоод онгоцны буудал дээр очерлож визний хураамжаа төлөн пасспорт дээрээ виз даруулах болно. Визний хураамж нэг удаа орох эрхтэй нь $25 олон удаа орох эрхтэй виз US $50 байдаг бөгөөд та бэлэн мөнгөөр төлөх ёстой.

Очоод виз даруулах” хөтөлбөр нь Вьетнам улс руу зөвхөн Ханой, Хо Чи Мин хот, На Тран, Хай Пон, Да Лат,Да Нанг хотын олон улсын онгоцны буудлаар дамжин нэвтрэх зорчигчдод зориулсан виз юм.

Газраар нэвтэрч буй зорчигчид хэрэглэх боломжгүй.

Сонголт 2: Цахим виз мэдүүлэх

2017 оны 2р сараас эхлэн Вьетнам улс цахим визний хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Цахим виз нь Монгол гэх мэт нийт 46 улсын иргэдэд олгогдох бөгөөд Вьетнам улсад 30 хүртэлх хоногийн хугацаатай үлдэж болно.Та цахим виз авахын тулд доорхи албан ёсны сайтны аль нэгт нь зочлоход хангалттай: https://evisa.immigration.gov.vn болон https://evisa.xuatnhapcanh.gov.vn. Та өөрийн мэдээлээ маягт руу оруулан $25 (энэхүү хураамж нь буцааж олгогдохгүй гэдгийг анхаарна уу) төлж 3-5 хоног хүлээхэд хангалттай. Таны лавлагааны дугаар танд имейлээр очдоггүй тул та бүртгүүлснийхээ дараа гарч ирэх лавлагааны дугаараа тэмдэглэж авахаа мартаж болохгүй шүү, уг дугаарыг ашиглан та визнийхээ төлвийг харж хянах боломжтой.

Таны визний төлөв зөвшөөрсөн болмогц та визээ хэвлэж авах хэрэгтэй.  Цагаачлалын албаныхан шалгаж оруулах тул та Вьетнамд ирэхдээ хэвлэсэн визээ авчрахаа мартав аа

Зарим аялагчдад вебсайт гацах, цээж зургийг нь голох зэрэг асуудал тохиолдож гомдлууд ирүүлсэн тул хэрэв та энэ аргыг сонгож байгаа бол бага зэрэг тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг сануульяа.  Та цахим маягтаа бөглөхдөө тайван байж үг үсгийн алдаа байгаа эсэхээ шалгахыг мөн зөвлөж байна.Цахим визэн дээрээ нэрний үсгээ буруу бичсэхээс болоод хил дээрээс буцсан тохиолдлууд нилээдгүй байдаг.

“ Очоод виз даруулах” хөтөлбөрөөс ялгаатай нь та газраар хил нэвтрэхдээ цахим виз ашиглах боломжтой боловч хилийн ажилчид цахим визний системийг сайн мэдэхгүйгээс болоод бага зэрэг удах тохиолдол гарч болзошгүй.

Улаанбаатар хотод байрлах Вьетнам улсын элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх

Элчин сайдын яамаар дамжуулан виз авах нь уламжлалт хүн болгоны мэдэх бодит арга юм.Энэ аргыг хэрэглэхийн тулд та өөрийн улсын Вьетнам улсын элчин сайдыг яамны эсвэл консулын газрын веб хуудасд зочлоорой. Хэрэгцээтэй материалуудаа бүрдүүлж өгсний дараа та визээ өөрөө очиж шуудангаар эсвэл заримдаа бүүр имейл хаягаараа визээ авч болдог. Элчин сайдын яамнаас шалтгаалан таны виз хмгийн багадаа 3 хоногийн дотор бэлэн болдог.

Ихэнхи хүмүүс энэ аргыг сонгодоггүйн шалтгаан нь “ Очоод виз даруулах” болон цахим визтэй харьцуулахад өртөг арай өндөртэй байдаг.

Хэрэв та Моголд амьдардаг бол та доорхи Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаяг утсыг ашиглан холбоо бариж виз мэдүүлэх боломжтой:

  • Хаяг: Энх тайвны өргөн чөлөө – 47,шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар Монгол улс
  • Утас:  (976-11) 458917
  • Факс: (976-11) 458923
  • Ердийн үед: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Яаралтай үед: (976-11) 454632 эсвэл(976) 95668699 (ажлын бус цагаар)
  • Имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Веб сайт: https://vnembassy-ulaanbaatar.mofa.gov.vn/

Бусад

Эдгээр визийн дүрэмд үл хамаарагдах хэд хэдэн зүйл байдаг бөгөөд та виз мэдүүлж эхлэхээсээ өмнө өөрийн улсад хамаарагдах шаардлагыг шалгах хэрэгтэй.  Хэрэв танай улс Зүүн өмнөд Азийн улсуудын холбоонд байдаг бол та Вьетнам улсад визгүйгээр 30 хоног хүртэлхи хугацаанд байх боломжтой.Филипинээс ирсэн жуулчид 21 хоног, Мяанмар болон Бруней улсын жуулчид 14 хоногийн хугацаанд визгүй. Спани, Итали, Их Британи, Япон болон Солонгос гэх зэрэг ази европын олон орны иргэд 15 хүртэлхи хоногийн туршид Вьетнам улсад визгүй зорчих боломжтой.

Виз авах явц ядаргаатай байж болох ч энэ жижигхэн асуудлаас болж аялалаа эхлэхээс өмнө баллах гэсний хэрэггүй.  Хэрэв та эдгээр аргуудаас нэгийг нь виз авахдаа хэрэглэвэл та хилээр давахдаа сэтгэл амгалан байж амжилттай аялалаа эхлүүлэхэд нэг алхам ойртох болно.  Вьетнамд очоод та Вьетнамын газар нутгийг харж, нарийн гудамжуудаар алхан, ка пе суа да гэх вьетнам кофенд дурлан визний асуудлуудыг мартан сайхан амрах болно.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.