Current time in Vietnam:
Mongolian

Хэн Вьетнам улсын виз авах шаардлагагүй вэ?

Дор дурьдсан улсын иргэд Вьетнам улсад визгүй зорчих боломжтой:

Беларусь, Дани, Финлянд, Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Норвеги, Орос, Швед, Испани, Их Британи улсын иргэд** ямар ангиллын пасспорттой ямар зорилгоор Вьетнамд ирж байгаагаас үл хамааран Вьетнам улсад дээд тал нь 15 хүртэлхи хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Хэрэв та өмнө нь Вьетнамд ороод гарсан бол Вьетнамаас гараад дор хаяж 30 хоногийн дараа дахин орох боломжтойг анхаарна уу эсвэл та албан ёсны виз авч байж Вьетнамд улс руу нэвтрэх боломжтой болно.

** Их Британий гадаад улсын иргэд Вьетнам улсын виз авч байж Вьетнам улсад зочлох ёстойг анхаарна уу.

Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн орны иргэд: Тайланд, Малайз, Сингапур, Индонези, Камбоджи, Лаос улсын иргэд Вьетнам улсад 30 хүртэлхи хоногийн хугацаанд визгүй зорчиж болдог; Филлипин улсын иргэд 21 хүртэлхи хоногийн хугацаанд Вьетнам улсад визгүй зорчиж болно;харин Бруней болон Мянгмар улсын иргэд 14 хоногийн туршид Вьетнам улсад визгүй зорчих эрхтэй байдаг.

Киргизстан улсын иргэд пасспортын төрөл болоод аялалын зорилго хамаарахгүйгээр 30 хоногийн хугацаанд Вьетнам улсад визгүй зорчих боломжтой.

Чили улсын иргэд пасспортын төрөл болоод аялалын зорилго хамаарахгүйгээр Вьетнам улсад 90 хүртэлхи хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг. Энэхүү визгүй зорчих нөхцөл нь ажиллах журмаар ирэх иргэдэд хамаарахгүй бөгөөд 90 ээс дээш хоногоор Вьетнам улсад байрлах бол виз авах шаардлагатай болохыг анхаарна уу.

Вьетнамын Пу Күок арал руу визгүй аялах боломж: 

2005 оны 9 сарын 16нд гаргасан No. 229/2005/QĐ-TTg дугаартай шийдвэрийн дагуу “Гадаад улсын иргэд болоод гадаад орны пасспорт эзэмшдэг Вьетнам үндэстэн (үүнээс цаашид гадаад улсын иргэд гэх) 30 хүртэлхи хоногийн хугацаатайгаар Вьетнам улсын Пу Күок аралд орох гарах тохиолдолд Вьетнам улсын виз авах шаардлагагүй; Вьетнамын олон улсын онгоцны буудлаар Вьетнамд өнгөрч Пү Күок арал руу явах жуулчид транзит лоунжд байрлах бол Вьетнам улсын виз авах шаардлагагүй. ”

Хэрэв та Вьетнамын бусад нутгаар аялах төлөвлөгөөтэй байгаа бол та виз мэдүүлэх шаардлагатайг анхаарна уу. Та визгүй нутаг болох Пу Күок аралд ирснийхээ дараа виз мэдүүлье гэж бодож байвал Пу Күок арлаас гарч аялахын тулд виз авахад арай давчуу байж хэт оройтсон байх магадлалтай болох юм.

АПЕК-н бизнес аялалын карт эзэмшигчид Вьетнам улс руу зорчиход визгүй байдаг: 

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дагуу эрх бүхий байгууллагаас бизнес эрхлэгчдэд олгодог АПЕК-н бизнес аялалын карт эзэмшигчдийн карт дээрхи визгүй орох орны тоонд Вьетнам улс багтсан бол АПЕК-н бизнес аялалын карт эзэмшигчийг Вьетнам улсад ирэх болгонд Вьетнамын олон улсын хилийн боомтын орох гарах хяналтын ажилтан шалгаж , орж ирсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаатайгаар Вьетнамд байрлах зөвшөөрлийг олгодог. АПЕК-н бизнес аялалын карт эзэмшигчийн картын хугацаа дуусвал Вьетнам улсад байрлах өдрөө сунгах боломжгүй болдог гэдгийг анхаарна уу.

Гадаад улсад амьдардаг Вьетнам улсын иргэдийг Вьетнам улсад визгүй зорчуулах тухай:  

2015 оны 9 сарын 24нд гаргасан Decision No. 82/2015 / ND-CP  тоот шийдвэрийн дагуу , гадаад улсад суугаа Вьетнам улсын иргэд болон тэдний эхнэр эсвэл нөхөр мөн түүнчлэн гадаад улсад оршин суугаа Вьетнам улсын иргэдийн хүүхдүүд Вьетнам улсад визгүй зорчих эрхтэй.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.